ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын хамтарсан 2008 оны 136/130 тоот тушаалаар ”Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр”-ийг баталсан ба энэ шийдвэрийн хүрээнд байгуулагдсан “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны нэгж бөгөөд оюутнуудад хөдөлмөр эрхлэлт болон түүнтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй юм.

Оюутан Та манай төвд бүртгүүлснээр:

  • Хичээлийн бус чөлөөт цагаар ажил хийж орлоготой болно.
  • Ажил олгогчид Таны мэдээлэл түргэн шуурхай хүрнэ
  • Ажил олгогч Аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн ажлын байрны мэдээлэл, зөвлөгөөг авна
  • Өөрт тохирох ажлын байранд үнэ төлбөргүй зуучлуулна
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварыг эзэмшиж өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох сургалтанд хамрагдана
  • Хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө авна
  • Нийтийг хамарсан богино хугацааны ажилд оролцсоноор орлогоо нэмэгдүүлэх боломжтой

  •  

     

    ОХЭДТ-ийн зорилго:

    Оюутныг идэвхтэй хөдөлмөрлөх, үр дүнтэй суралцах, зорилготой амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

    ОХЭДТ-ийн үндсэн чиг үүрэг:

  • Оюутныг хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай эрх зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах, гарын авлага материал бэлтгэх

  • Оюутныг байнгын болон цагийн ажлын байрны талаарх мэдээллээр хангах

  • Оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулах, төгсөгчдийн ажлын байрны судалгаа хийж ажлын байраар хангахад туслах

  • ОХЭДТ-д бүртгэгдсэн оюутнууд болон төгсөгчдөд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ явуулах

  • Оюутанд үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх байгууллага олоход нь туслах, үйлдвэрлэлийн дадлага хийх явцад ажлын байрны тодорхой үүрэг гүйцэтгүүлж, ажлын хөлсийг олгуулах талаар аж ахуйн нэгж байгууллагатай тохиролцох

  • Ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллах, хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах болно.

  • НЭВТРЭХ ХЭСЭГ
    SISI мэдээллийн систем дэхь эрхээ ашиглан нэвтэрч, бүртгүүлнэ үү
    Хэрэглэгч
    Нууц үг

    Бүртгүүлсэнээр:

    Захиалгат ажлын байранд нэрээ дэвшүүлэх, өөрийн санал бодлоо илэрхийлэх боломжтой

    Хуудас ачаалагдсан тоо 197697

    Нүүр | Ажлын зар | Мэдээлэл | Дүрэм журам | Харилцах

    Хичээлийн 2-р байрны баруун талд авто гаражийн хашаанд /одоогоор, хичээлийн 3-р байрны (МКС) 315тоот өрөө/ Утас: 11322519 88081428 99887620

    Copyright 2009. Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан

    Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв